БИДЭНД БАЙГАА ЗҮЙЛ ХАЙР, БОЛОМЖ
Энэ үг DENBA SKILL+ бидний сэтгэлийг догдлууллаа. 
АНУ-д суугаа Монгол хүүхдүүд маань сайн дураараа нэгдэн нөхөрлөж “NOMADS ENGLISH JOURNEY” хэмээх нэртэй сайн дурын баг бүрдүүлэн Монгол ахан дүүдээ англи хэл зааж байгаа юм байна. Нээрээ л тэдний маань зүрхэнд хайр бас боломж байгаа гэдгийг олж харсан юм. 
Дээрх хүүхдүүдийнхээ багшлах чин сэтгэлд нэмэр болох үүднээс, сайн дурын ажлыг дэмжин, сургагч багш нарыг чадваржуулах зорилготой заах арга, soft skill-n Training for trainers сургалтыг үнэ төлбөргүйгээр явуулж эхэллээ. 
Хүүхдүүдийнхээ ирээдүй сайн үйлсэд нь томоос том амжилт хүсье ээ.

                     Сайн үйлс дэлгэрэх болтугай!!!

Search